эко ойл шатахуун хэмнэгчийн туршилт


 

"ЭКО ОЙЛ”-ийн түлш хэмнэгчийн туршилтын үр дүн "сонирхолтой” ба энэ нь мөнгөн дүнгээр 16500 төгрөг болсон. Харин "Эко Ойл” бүтээгдэхүүнийг хийн мөн л 100.5 км замыг туулахад 7.62 литрийг зарцуулсан ба мөнгөн дүнгээр 12877.8 төгрөгийн эко түлш зарцуулсан байна. Уг туршилтийг "КМА” компанийн "Эко Ойл” бүтээгдэхүүнээр хийсэн ба туршилтийн үр дүнд 33.333 хувийн хэмнэлт гаргалаа. 19316.7 төгрөгийг зарцуулдаг жолооч Д.Баярсайхан хэлэхдээ:

  • Ийм амархан шийдлээр түлш хэмнэж байгааг харахаар гайхаж байна. Хөдөлгүүрийн чимээ багасаж мотор онгойсон мэт санагдаж байна. Явахад нэг л хялбар болсон мэт байсан. Надад зөрүүний 6430 төгрөгний түлш үлдсэн байсан. Энэ бол гайхамшигтай бүтээгдэхүүн. Яндангийн утаа багасаад, хэн нэгнийг утаагаараа хордуулахгүй байгаа гэж бодоход л сайхан. Түлшний саванд маш бага хэмжээтэй хийж дээрээс нь клонкоос түлшээ хийсэн. Ингээд л хэмнэчихлээ. Хэрэглэхэд ч амар юм. Жолооч нар үүнийг хэрэглэж хэвших хэрэгтэй санагдсан.

Ийнхүү бүтээгдэхүүнийг туршсан бөгөөд эх болсон дэлхийдээ, эд хөрөнгөндөө хайр гаймтай хандах сайхан боломж бүрдэж байна. Та дэлгэрэнгүй мэдээлэл 77008844, 77008845, 91117426 утсаар авч болох юм.

Квон Ки Сү: Шатахууны хэрэглээг бууруулснаар эдийн засагт маш их хэмнэлтийг хийх болно

DSCN9226 


Эко ойл шатахуун хэмнэгчийг хэрэглэснээр та машинаасаа ялгарах утаа тортогыг их хэмжээгээр багасгана, моторын дуу чимээ чичэргээг багасгана, хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, нүүрстөрөгчийн хорм, кадмийнийг бууруулж моторын насжилтыг уртасган, цилиндр доторх Хавхлаг болон Поршений тортог бохирдлыг арилгаж шахалтыг зэрэг ихэсч хөдөлгүүрийн хүчин чадлыг сайжруулснаар шатахууныг хэмнэнэ гэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа "КМА” компанийн бүтээгдэхүүнтэй танилцлаа. Тус компанийн эрдэм шинжилгээний ажилтан Квон Ки Сү-тай ярилцсан юм.

  • Сайн байна уу, танай бүтээгдэхүүн түлш хэмнэж, хөдөлгүүрийн насжилтыг сайжруулана гэсэн бүтээгдэхүүнээ танилцуулаач?
  • Манай бүтээгдэхүүн Дизель болон Бензин хөдөлгүүрт ашиглагдах шингэн хэлбэрийн бүтээгдэхүүн байгаа. Бүтээгдэхүүн 100 хувь байгалын гаралтай /эко/, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйгээр барахгүй машины хөдөлгүүрийг насжилтийг уртасгах ач холбогдолтой. Шатахууныг хэмнэн, машины хөдөлгүүрээс эхлээд бүхий л шатахуун дамжих хэсгийг цэвэрлэдэг гэсэн үг л дээ. Шатахууны зарцуулалт буурч, хөдөлгүүрийн эд анги дахь бохирдолт арилна.

DSCN9221
  • Нэг үгээр машины дотор эд ангийг цэвэрлэснээр шатахуун хэмнээд байна гэж ойлгох уу? Нэг талаас тийм харин нөгөө талаас нь байгалын гаралтай энэхүү шингэн нь шатахууны чанарыг сайжруулж бүрэн шаталтыг дэмжиж түлшний системийн эд ангийг хамгаалж, сэвжилт тортог бохирдлыг арилгах олон давуу талтай бүтээгдэхүүн байгаа юм.
  • Бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хэр хялбар юм бэ?
  • Маш энгийн. Жишээ нь 50 литрийн багтаамжтай банктай байлаа гэж бодоход 100гр бүтээгдэхүүнээ хийгээд дараа нь шатахуунаа хийнэ гэсэн үг. Ингээд таны банкинд байгаа шатахуун бүрэн шатаж машины эдэлгээ сайжран хүч нэмэгдэнэ. Манай бүтээгдэхүүнийг бүх төрлийн авто машин, хүнд даацын машин механизм, бүх төрлийн онгоц болон зүтгүүр, 4-н цикл буюу оруулах, шахах, шатах-тэлэх, гаргах хөдөлгүүртэй юм болгонд ашиглаж болдогоороо давуу талтай. Мөн та ямар ч айдас эргэлзээгүйгээр машиндаа хэрэглэж болно учир нь энэ бүтээгдэхүүн маань 100 хувь байгалын гаралтай шүү дээ.
12939315_1130916323625687_600658853_n
  • Байгалын гаралтай маш олон бүтээгдэхүүн байдаг ч орц найрлагаа хэлдэггүй. Танайх хаанаас түүхий эдээ авдаг юм бэ?
  • Манайх Солонгосоос түүхий эдээ авдаг. Хоёр төрлийн ургамал, шар шавар, далайн замагны орцтой. Бичил биетийн хувьсал дээр үндэслэгдсэн байдаг.
  • Нано технологи гэдгээс өөр гэсэн үг үү? Одоо нано технологи гэж хүн бүр л ярих юм?
  • Нано бол химийн гаралтай бүтээгдэхүүн байдаг харин манайх бол эко. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Машин механизм угаас хиймийн гаралтай дээрээ дахин химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглээд байдаг. Байгалын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж эх дэлхийд ээлтэй аргаар эдийн засагт хэмнэлт гаргах хэрэгтэй.
DSCN9222
  • Манайдаа үйлдвэрлэж байгаа гэсэн уг бүтээгдэхүүн түлш хэр хэмнээд байгаа юм бэ?
  • Энэ бүтээгдэхүүний давуу тал нь шатахууны эмх замбараагүй том жижиг молекулыг задлан нэгэн жигд болгоно. Жигд тэсэрнэ гэдэг нь утаа багасч хүч нэмэгдэнэ гэсэн үг. Машины тахир гол, нагар, өнгөр, форсунк, моторын бүхий л эд ангийг цэвэрлэж хөдөлгүүрийн хүчийг нэмэгдүүлэх замаар утааг багасгана. Улмаар машины моторын эдэлгээг сайжруулж, эд ангийн хорогдлыг багасгана.
  • Хийсэн туршилтаасаа товч танилцуулаач?
  • Манай туршилтаар машиныхаа онцлогоос хамаарч бензин дээр 17-20 хувийн хэмнэлт гаргаж байгаа бол дизель түлшин дээр 45 хүртлэх хувь хэмнэж байгаа туршилт бий. Химийн бүтээгдэхүүн гэдэг бол химийн нэгдлээр гаргаж авна манай бүтээгдэхүүн бол органик бүтээгдэхүүн. Хоёрдох бохирдлоор үүссэн бохирдол байдаггүйгээрээ онцлогтой.
12939706_1130916253625694_636981456_n
  • Монголд цаг агаарын утааны орчны бохирдолд хэр тохиромжтой байна?
  • Манай бүтээгдэхүүн монголын хүйтэн халуун нөхцөлд царцахгүй, хөлдөхгүй. Өөрийнх нь хөлдөх темпартур нь -50 хүрэхэд царцахгүй. Манай бүтээгдэхүүнд маш олон давуу талтай.
  • Монголд тоосонцор ихтэйгээс болж агаар шүүгчээр дамжин хөдөлгүүр мууддаг. Үүнээсээ болоод түлш их зарцуулж байна гэдэг, энд ямар нэгэн нөлөөлөл бий юу?
  • Манай бүтээгдхүүн банкаар дамжиж шатахуун дамжих замыг цэвэрлэснээрээ машины хөдөлгүүрийн насжилтыг уртасгаж байгаа хэрэг.
  • Танай 500 грамм бүтээгдэхүүнийг хэр давтамжтай хэрэглэх вэ?
  • Уул уурхайн компаниуд тоосонцорт орчин ихтэйгээс моторын тоосжилт ихтэй байдаг. Үүнд маш их хэрэгтэй. Машины доторх эд ангийг цэвэрлэж бохирдолгүй болгосоноор машиныг эмчилж байна гэсэн үг.
DSCN9223
  • 500 литрт нэг литр гэсэн харьцаатайн байна, үүнийг дэлгэрүүлээч?
  • Та банкаа дүүргэх болгондоо 500 литр шатахуунд 1 литр байхаар тооцоолон хийнэ. Үүнийгээ хувьчлаад их, бага, жижиг хэмжээгээр хийж болно. Ерөнхийдөө уул уурхай, зүтгүүрийн вагон, барилга, тусгай техникүүдэд ашиглахад тохиромжтой. Гэхдээ иргэд суудлын машиндаа ч хэрэглэж болно. Бидний хийсэн туршилтаар  63-26 ӨМӨ дугаартай шалаанз маркийн хүнд даацын /цохидог 8/ машинд нэг удаагийн 100 литр түлшинд 1 литр бүтээгдэхүүн туршилтаар хийхэд 60 литрийг хэмнэсэн байсан. Энэ бол хамгийн эхний хэмнэлт. Угаасаа моторын эд анги цэвэршээд сайжраад ирэхээрээ улам шатахуун хэмнэдэг.
  • Шатахуунаа хэмнээд байвал эдийн засгийн хувьд ч ашигтай даа?
  • Тэгэлгүй яахав урьд хэрэглэж байснаасаа 20…30…45 хүртэл хувиар хэмнээд ирэхээр эдийн засагт хамаагүй ашигтай тусна шүү дээ. Шаталт цэвэр явагдах тусмаа байгаль дэлхийд ээлтэй, иргэдийн эдийн засагт хэмнэлттэй болж байгаа юм. Та шатахууны мөнгөний 30 хувийг тогтмол хэмнээд байхаар ашигтай тусна шүү дээ.
DSCN9224
  • Манай иргэд машины эд ангийг Монголчилдог гэсэн ойлголт байдаг. Монголчилсноосоо болоод техникийн хохирол их амсдаг. Ямар нэгэн ахуйн болон гэнэтийн аюул учруулах уу?
  • Энэ бүтээгдэхүүн байгалын гаралтай учраас ямар нэгэн айдасгүй хэрэглэж болно. Бид олон туршилт, шинжлэх ухааны ажлуудыг хийсэн болохоор баталгаатай гэж хэлнэ. Монголчуудын техник сэтгэлгээтэй холбоотойгоор ямар нэгэн эрсдэл гарахгүй байх гэж таамаглаж байна. Гэхдээ ямар нэгэн эрсдэл гарлаа гэвэл Монгол даатгал компанид даатгуулсан байгаа. Манай бүтээгдэхүүний алдаатай хэрэглээ үйлчилэлээс болон иргэн хохирвол тус компани хохирлыг барагдуулна. Гэхдээ би бүтээгдэхүүндээ 100 хувийн итгэлтэй байна. Уг бүтээгдэхүүн олон талын ашигтай, эдийн засгийн маш өндөр үр өгөөжтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.
  • Танай бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэн худалдаанд гаргахад төрийн үйлчилгээний зүгээс болон хууль зүйн хүрээнд хүндрэл бий юу?
  • Манай бүтээгдэхүүн маш олон лабораторийн шинжилгээнд эерэг хариу авсан. Байгаль дэлхийд болон иргэн бүрийн эдийн засагт хэмнэлттэй гэдэг нь батлагдсан. Тиймээс хууль эрх зүйн орчин хийгээд мэргэжлийн хяналтын зүгээс ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг баталсан болохоор хүндрэл алга байна.
12939372_1130916316959021_1588819136_n
  • Та өөрийн гарган авсан энэхүү бүтээгдэхүүндээ хэдэн жилийг зарцуулав?
  • Өөрийн амьдралын 35 жилийг зарцуулсан. Бичил биетийн хувьсалыг ашиглан гарган авсан. Манай бүтээгдэхүүний найрлаганд далайн замаг, газрын ургамал, шар шавар зэрэг эх дэлхийн бүтээлүүдийн нэгдэл юм.
  • Яагаад манай орныг зорин уг бүтээгдэхүүнээ хийх болов оо. Гуравхан сая хүнтэй, бүтээгдэхүүний эрэлт багатай зах зээл биш үү?
  • Би анх 2015.01.6 өдөр Монголд ирж байлаа. Тэр үед агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн, манан буусан мэт байсан. Би уг бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдлоос бага ч болов салгах юм байна гэж бодсон. Машинаас гарах яндангийн утаа, тортог багассанаар агаарт цацагдаж байгаа хүнд элемэнтүүд буурна. Улмаар агаарын бохирдолд маш их эерэг нөлөө үзүүлнэ.
  • Ярилцсанд баярлалаа. Таны энэ ажилд өндөр амжилт хүсье
  • Баярлалаа та бүхэнд. 16500 төгрөгөөр 500грамм бүтээгдэхүүн худалдан аваад шатахуун авах бүртээ хувьчлан хийж, өөрийгөө болон үр хүүхдээ агаарын хүнд хоргүй амьдруулах анхны алхамыг та хийгээрэй. Та 16500 төгрөгөөр авсан бүтээгдэхүүнээ суудлын машинд ойролцоогоор 2-3 сар хэрэглэнэ. Сард гаргадаг шатахууны зардлаасаа 30 хувийг хэмнэнэ. Ингээд та ашигтай талыг нь хараад үзэх хэрэгтэй. Мөн эдийн засгийн хувьд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, машины эдэлгээг уртасгасан бүтээгдэхүүн худалдан авч хэрэглээндээ нэвтрүүлээрэй. Мөн манай компанийн бүтээгдэхүүнний талаар мэдээлэл авах бол 91117426, 77008844, 77008845 утсаар холбогдон лавлаарай.
 

 

  • Монгол улс, Улаанбаатар хот, БЗД, "22-р бааз ХК" байр info@kma.mn (+976) 7011 5511
  • (+976) 7011 5511 (+976) 9111 7426